Наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн бүх дүрс бичлэгийн үзэлтийг тоолохдоо Shorts-ын үзэлтийг тоолоход хэдийн ашиглаж буй системтэй дүйцэхүйц шинэ системийг нэвтрүүлэхээр болсноо YouTube зарлажээ.
Шинэ стандартын дагуу видеог тоглуулж эхлэх эхний кадраас үзэлтийг тоолж эхлэх юм. Энэ өөрчлөлт дэлхий даяарх дүрс бичлэгийн бүх форматад хамаатай.
Контент бүтээгчдийн зүгээс өөрсдийнх нь бүтээлийг хэр олон үзсэнийг хэмжих илүү оновчтой арга хэрэглэхийг YouTube-ээс шаардаж эхэлсний дараа энэхүү өөрчлөлтийг хийж байна. Өмнө нь янз бүрийн форматын үзэлтийг тоолох өөр өөр систем ашигладаг байсан учраас үзүүлэлтүүдийг харьцуулахад хүндрэлтэй байв.
Одоогийн үзэлтийн үзүүлэлт “YouTube Analytics”-ийн Дэвшилтэт горимд “Оролцсон үзэлт” (Engaged views) нэртэйгээр үргэлжлүүлэн ашиглагдах бөгөөд энэ нь хэдэн үзэгч дүрс бичлэгийг үргэлжлүүлэн үзэхээр шийдсэнийг харуулна.
Энэхүү өөрчлөлт нь контент бүтээгчийн орлого болон YouTube-ийн Түншлэлийн Хөтөлбөр (YPP)-д хамрагдах боломжид нөлөөлөхгүй. Бүтээгчийн орлогыг цаашид “Оролцсон Shorts-ийн үзэлт” ба “Оролцсон үзэх цаг”-т үндэслэн тооцогдоно.
YouTube-ээс мөн “YPP”-д хамрагдах шаардлагад ямар ч өөрчлөлт орохгүй гэж мэдэгдэв. Эдгээр шаардлагад ашиглагддаг нэр томьёог өмнөх “зөвшөөрөгдсөн олон нийтийн Shorts үзэлт”, “зөвшөөрөгдсөн олон нийтийн үзэх цаг” гэсэн нэр томьёог “шаардлага хангасан “Shorts” үзэлт” ба “шаардлага хангасан үзэх цаг” гэж шинэчилнэ.
Шинээр бий болгож буй үзэлтийн тоо “YouTube” дээр наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үзэлтүүдийг харуулдаг бүх газарт гарч ирнэ. Үүний дүнд контент бүтээгчид нийт үзэлтийнх нь тоо өмнөхөөсөө хурдан өссөн болохыг боломжтой.