А.Овечкин 1000 дахь гоолоо орууллаа

НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 23 /TASS/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин тус лигийн аварга шалгаруулах тэмцээнд 1000 дахь гоолоо оруулснаар өөрийн тогтоосон шилдэг мэргэн буучийн амжилтыг шинэчиллээ.

“Колорадо Эвеланш” багтай талбайдаа хийсэн тоглолтын үеэр А.Овечкин энэ амжилтад хүрчээ. Тэрбээр лигийн аварга шалгаруулах тэмцээний 1562 тоглолтод 923 шайб, плей-оффын 161 тоглолтод 77 гоол орууллаа. Ингэснээр тэрбээр NHL-ийн түүхэнд 1000 шайб оруулсан хоёр дахь тоглогч болжээ. NHL-ийн бүх цаг үеийн гоолын дээд амжилтыг 1016 гоол оруулсан Канадын хоккейчин Уэйн Гретцки эзэмшдэг. 

Өдгөө 40 настай А.Овечкины хувьд 2025/26 оны улирал түүний NHL-д тоглож эхэлснээс хойших 21 дэх, “Вашингтон Кэпиталз” багтай байгуулсан одоогийн гэрээнийх нь сүүлийн улирал юм. А.Овечкин бол NHL-ийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх шилдэг мэргэн буудагч юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн