ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 22 /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн довтлогч Александр Овечкин биеийн доод хэсэгтээ гэмтэл авчээ. Энэ тухай спортын сэтгүүлч Сэмми Силбэр Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

Өмнө нь ТАСС мэдээлснээр, 21-нд шилжих шөнө явагдсан “Вашингтон”, “Бостон” багуудын улирлын өмнөх тоглолтод Овечкин оролцоогүй билээ. Энэ тоглолтод вашингтончууд буллит торгуулийн цохилтоор 2:3 харьцаагаар хожигджээ.

Мөн 22-нд шилжих шөнө “Филадельфи”-тэй хийх тоглолтод Овечкин оролцохгүй.

Өдгөө 41 настай А.Овечкин “Вашингтон” багт 2005 оноос хойш тоглож байгаа бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд 2018 онд Стэнлийн цомыг хүртэж байв. Тэрбээр Канадын хоккейчин Уэйн Гретцкигийн NHL лигийн аварга шалгаруулах тэмцээнд оруулсан гоолын тоогоор тогтоосон дээд амжилтыг эвдсэн билээ. Мөн улирлын шилдэг мэргэн буучаар 9 удаа, хамгийн үнэ цэнтэй тоглогчоор 3 удаа, плей-оффын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор 1 удаа шалгарч байв.

NHL лигийн шинэ улирал 9 дүгээр сарын 30-нд эхэлнэ. Овечкины хувьд, NHL лигийн аварга шалгаруулах тэмцээн ба плей-оффын тоглолтуудад оруулсан нийт гоолын тоогоор Гретцкигийн тогтоосон дээд амжилтыг эвдэхийн тулд 11 шайб оруулах үлдээд байна.  

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн