АҮЭБЯ: Оюу толгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг гуравдугаар сард багтааж эцэслэнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Оюу толгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг гуравдугаар сард багтааж эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна хэмээн мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-тай гуравдугаар сарын 12-ны өдөр хуралдаж, хоёр талаас ажил хэргийн шугамаар тавьсан саналуудаа үргэлжлүүлэн хэлэлцжээ. 

Хөрөнгө оруулагч талаас манай талд дахин шинэчилсэн хувилбараар санал тавьсан боловч Монголын талын шаардлагад нийцээгүй байна. Тиймээс ойрын үед саналаа сайжруулж Монголын талын тавьсан шаардлагад хүргэх тооцооллыг хийж танилцуулахаар тохиролцжээ.  

Талууд хэлэлцээг энэ сардаа багтаан эцэслэн дуусгахаар санал нэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн