Монгол орны нийт нутгийн цасны хэмжээг өнгөрсөн 10 хоногийнхтой харьцуулахад 20 хувиар багасжээ.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 45 хувь нь цастай байлаа. Үүнээс Увсын Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулаг, Цагаанхайрхан, Ховдын Үенч, Алтай, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Асгат, Их-Уул, Говь-Алтайн Тонхил, Бугат, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уулын баруун, Цагааннуур, Цагаан-Үүр, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Хушаат, Дорнодын Чойбалсанд цасны зузаан 21 см-ээс дээш, нягт нь 0.16-0.39 г/см3 байв.

Мөн Баян-Өлгийн Булган, Увсын Сагил, Түргэн, Давст, Тэс, Ховдын Булган, Завханы Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Алдархаан, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Булганы Тэшиг, Хангал, Орхон, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол, Орхонтуул, Орхон, Мандал, Түшиг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Сайхан, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Орхон, Хонгор, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтийн Өмнөдэлгэр, Баян-Адрага, Батширээт, Биндэр, Хэрлэн, Өлзийт, Жаргалтхаан, Баянмөнх, Гурванбаян, Дорнодын Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Хэрлэн, Цагаан-Овоод цасны зузаан 11-20 см, нягт нь 0.11-0.30 г/см3, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байлаа.
Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Баян-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Хүдэр суманд цасны зузаан хамгийн зузаан буюу 31-38 см байжээ.