, 2026 оны гуравдугаар сарын 13Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Юксэл Генчийг энэ сарын 12-нд хүлээн авч уулзаж, харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Дэд сайд Г.Амартүвшин манай улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш Турк Улстай хөгжүүлж буй харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд, энэ онд хэрэгжүүлэх айлчлалын талаар санал солилцов.
Элчин сайд Башак Гэнч Юксел Монгол, Туркийн стратегийн түншлэл бүхий л салбарт гүнзгийрч байгааг онцолж, цаашид энэхүү хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.
