Монгол Улсын 21 аймаг, 330 сум, хилийн 2 боомт, гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт байрладаг 596 “ХУРДАН” цэгээр төрийн үйлчилгээг хүргэж байна.
Ингэхдээ төрийн 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг операторын горимоор үзүүлж, иргэдийн өдөр тутамд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт, бусад үйлчилгээг шуурхай авах боломжтойг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар мэдээлэв.
Тус газар нь нийслэл болон 21 аймаг дахь салбар хэлтсээр дамжуулан дэвшилтэт технологи, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээний дижитал шилжилтийг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ.