Армений парламентын сонгуульд Н.Пашиняны нам тэргүүлж байна

ЕРЕВАН, 2026 оны зургаадугаар сарын 8 /TASS/. Ням гарагт болсон Арменийн парламентын ээлжит сонгуулийн саналын хуудасны 40.36 хувийг тоолсны дараах байдлаар Ерөнхий сайд Никол Пашиняны эрх баригч “Иргэний гэрээ” нам 51.71 хувь буюу 303 648 санал авч тэргүүлсэн хэвээр байгаа тухай Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) мэдээлжээ.

Бизнес эрхлэгч Самвел Карапетяны “Хүчирхэг Армени” эвсэл 23.2 хувь буюу 136 226 санал, Ерөнхийлөгч асан Роберт Кочаряны “Армени” эвсэл 9.33 хувь буюу 54 768 санал, бизнес эрхлэгч Гагик Царукяны “Хөгжин дэвжиж буй Армени” нам 4.29 хувь буюу 25 218 саналыг тус тус авсан байна. 

Арменийн парламентын сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 7-ны өдөр орон нутгийн цагаар 20:00 цагт дуусжээ. СЕХ-ноос мэдээлснээр, сонгуулийн ирц 58.97 хувьтай гарсан байна. 2021 оны зургаадугаар сарын 20-нд болсон ээлжит бус сонгуулийн ирц 49.41 хувьтай гарч байжээ.

Парламентад суудал авахын тулд намууд сонгогчдын саналын 4 хувь, эвслүүд 8-10 хувийн босгыг давах шаардлагатай. Энэ удаагийн сонгуульд нийт 18 улс төрийн хүчин буюу 16 нам, 2 эвсэл оролцжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн