БЭЭЖИН, 2026 оны зургаадугаар сарын 7 /CGTN/. Хятад улс Тайванийн ойролцоо тэнгисийн тусгай ажиллагаа эхлүүлсэн тухай тус улсын Тээврийн яам мэдээлжээ.
“Тээврийн яамнаас Хятадын Тайвань арлаас зүүн зүгт тэнгисийн хууль сахиулах тусгай ажиллагааг эхлүүллээ” гэж уг мэдээлэлд дурдсан байна.
Энэхүү ажиллагаа нь тухайн усан бүс нь Бээжингийн засаг захиргааны харьяа бүс гэдгийг бататгах, далайн гүнд эргүүл хяналтыг нэмэгдүүлэх, мөн усан замын хөдөлгөөнийг зохицуулах зорилготой ажээ.
Уг ажиллагааг явуулах болсон шалтгаан нь Япон, Филиппин улсууд тус бүс нутаг дахь хилийн заагийг тогтоох хэлэлцээг эхлүүлж байгаагаа мэдэгдсэнтэй холбоотой байна. Хятадын тал үүнийг өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэнгисийн эрх ашиг, сонирхолд ноцтой халдсан үйлдэл гэж үзжээ.
Хятадын эрх баригчид Тайванийг улсынхаа салшгүй нэг хэсэг гэж үздэг бөгөөд “Нэг Хятад” зарчмыг баримтлахыг тус улстай дипломат харилцаа тогтоох эсвэл харилцаагаа хадгалж үлдэхийг хүсэж буй бусад орнуудын хувьд заавал баримтлах ёстой зарчим гэж үздэг юм.