АНУ-ын Төв командлал Ираны цэргийн байгууламжуудад цохилт өгснөө баталжээ

НЬЮ-ЙОРК, 2026 оны зургаадугаар сарын 28 /TASS/. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал (CENTCOM) тус улсын Ерөнхийлөгч Доналд Трампын тушаалаар Иран дахь цэргийн хэд хэдэн байгууламжид дахин цохилт өгснөө баталжээ.


Тус командлалын мэдэгдэлд дурдсанаар, Ираны талаас худалдааны хөлөг онгоц руу халдсаны хариуд цохилтуудыг өгсөн байна. АНУ-ын Зүүн эргийн цагаар өчигдөр өглөөний 04:30 цагт нэг удаа нисгэх зориулалттай дроныг “M/T Kiku” хөлөг онгоц руу хөөргөсөн хэмээн АНУ-ын Зэвсэгт хүчин Ираныг буруутгажээ. Панамын далбаатай уг хөлөг онгоц хоёр сая гаруй торх түүхий газрын тос тээвэрлэн Ормузын хоолойн орчмоор дайран өнгөрч байсан аж.

Үүний хариуд АНУ-ын Зэвсэгт хүчин Ираны цэргийн ажиглалт, хяналтын дэд бүтэц, харилцаа холбооны систем, агаарын довтолгооноос хамгаалах байгууламжууд, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн агуулах болон усанд мина суурилуулах баазуудыг онилон цохилт өгсөн байна.


Ормузын хоолойгоор худалдааны хөлөг онгоцууд дамжин өнгөрсөөр байгаа тул АНУ-ын цэргүүд өндөр сонор сэрэмж, бэлэн байдлаа хадгалсан хэвээр байх болно гэж Төв командлалын мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн