АНУ, БНХАУ Бусанд хүрсэн худалдааны тохиролцооны хугацааг 2027 оны нэгдүгээр сарын 10 хүртэл сунгахаар тохирсон гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 23-нд Fox News телевизэд мэдэгдэв.

Бессентийн хэлснээр, сунгалт нь хоёр талд эдийн засгийн асуудлаар цаашид хэлэлцээ хийх хугацаа олгоно. Тохиролцоо өмнө нь арваннэгдүгээр сарын 10-нд дуусахаар байсан бөгөөд энэ удаа хоёр сараар сунгаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 2025 оны аравдугаар сарын 30-нд БНСУ-ын Бусан хотод уулзаж, худалдааны асуудлаар тохиролцсон юм. Тухайн үед АНУ Хятадын бараанд ногдуулах зарим тарифыг бууруулж, Хятад АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалт болон газрын ховор элементийн нийлүүлэлтийн талаар үүрэг хүлээсэн гэж талууд мэдээлж байв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн