Алтайн өвөр говь, Хангайн уулархаг нутгаар бороо орж сэрүүснэ

, 2026 оны есдүгээр сарын 7Алтайн өвөр говь, Хангайн уулархаг нутгаар өнөөдөр бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Говь-Алтай, Архангайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12+17 градус, Их нууруудын хотгороор +22+27 градус, бусад нутгаар +16+21 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +16+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +15+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +13+15 градус дулаан байна.

 

5 цагт Улаанбаатар: +3 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн