Японы Айчи муж, Нагояа хотод Азийн зуны спортын наадам хөшгөө нээхэд хоёр хоног үлдлээ.

Энэхүү наадмын чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд оролцох тамирчдыг Монголын чөлөөт бөхийн холбооноос зарласан. Тус холбоо тамирчдынхаа дунд сорил хийсний үндсэн дээр “Айчи-Нагояа 2026” наадмын бүрэлдэхүүнээ сонгосон юм. Багийг танилцуулъя.


Чөлөөт бөх /эрэгтэй/

57 кг: ОУХМ М.Даваабанди

65 кг: СМ А.Анх-Эрдэнэ

74 кг: Гавьяат тамирчин Т.Тулга

86 кг: ОУХМ О.Сүлдбаяр

97 кг: ОУХМ Г.Ганхуяг

125 кг: СМ Б.Намбардагва

Чөлөөт бөх /эмэгтэй/

50 кг: ОУХМ Б.Мөнхнар

53 кг: ОУХМ Б.Отгонтуяа

57 кг: ОУХМ Б.Хулан

62 кг: ОУХМ Т.Алтжин

68 кг: ОУХМ Э.Дэлгэрмаа

76 кг: ОУХМ Э.Даваанасан

Сонгомол бөх

60 кг: ОУХМ М.Даваабанди

67 кг: СМ Н.Ганбаяр

77 кг: СМ Т.Боргил

87 кг: СМ Г.Төрболд

97 кг: ОУХМ Г.Ганхуяг

130 кг: СМ Б.Намбардагва нар тус тус зодоглоно.

Чөлөөт болон сонгомол бөхийн тэмцээн энэ сарын 30-наас аравдугаар сарын 5-нд Нагояа хотын “Inae Sports Center”-д болно. Чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмаас нийт 12 алтан медаль хүртсэн байдаг бөгөөд хамгийн сүүлд 2018 онд Э.Бэхбаяр, 2022 онд Т.Тулга энэхүү наадмын аварга болжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн