Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг авто замын хоёр талын 9 боомтоор арван нэгдүгээр сарын 3-ны байдлаар уул уурхайн 94.5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ. Үүний 91.7 сая тонн буюу 97 хувь нь нүүрс, бусад төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүн 2 хувийг эзэлсэн байна. Хоёр талын 5 боомтоор улс хооронд 197,218 зорчигч тээвэрлэснийг Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны хурлын үеэр танилцууллаа. Нүүрсний экспортын эхний есөн сарын гүйцэтгэл-тэй харьцуулахад жилийн эцсийн дүнд авто замын боомтууд голлох үүрэг гүйцэтгэсээр байна.

ЗТЯ: тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Хурлыг нээж Зам, тээврийн яамны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан хэлэхдээ “Монгол Улс, БНХАУ-ын хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж буйн нэг илрэл нь хоёр улсын хоорондын гадаад худалдаа хурдтай өсөж, эдийн засгийн харилцаа эрчимжиж буй явдал. Үүнийг дагаад тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, тээвэрлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэх үүрэг оногдож байна. Монгол Улс авто тээврийн үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлээр олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэх, авто тээврийн харилцааг өргөжүүлэхэд анхаардаг. Олон улсын тээвэр хийх нөхцөлийг сайжруулахаар олон улсын чанартай авто зам, үйлчилгээний дэд бүтцийг сайжруулах, зарим үйлчилгээг цахим болгож байна. Бид хоёр улсын тээврийн байгууллагын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, харилцан ойлголцлыг бэхжүүлж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдэхэд хамтран ажиллахад бэлэн” гэлээ.

Хурлын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, олон улсын авто тээврийн нөхцөл байдлын тухай мэдээлэл солилцов. Монгол Улсын Засгийн газраас хилийн боомтуудыг хөгжүүлэх, иргэд, зорчигчдод тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлэх, хилийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, төв суурин газрыг хатуу хучилттай замаар хилийн боомттой холбож байна. Саяхан Цогтцэцийгээс Гашуунсухайт хүртэлх хүнд даацын авто зам ашиглалтад орсон нь энэ чиглэлийн нэг илрэл юм. Мөн арван нэгдүгээр сард хилийн зарим боомт хоёр өдөр түр хаагдах тухай Гаалийн ерөнхий газар мэдээлсэн билээ.

Зөвшөөрөл, карт, Гашуунсухайт-Ганцмод

БНХАУ-ын талаас Монголын талд зорчих зөвшөөрлийн бичиг ашиглах нөхцөл байдлыг системтэй нэгтгэн дүгнэж, нэмэлт зөвшөөрөл авах шаардлагаа тайлбарлан, хоёр талын тээвэрлэгчдийн эрх ашгийг харгалзаж, зах зээлийн шударга, эмх цэгцтэй дэг журмыг хамтран сахин хамгаалахыг санал болгожээ.

Монголын тээврийн хэрэгсэл БНХАУ руу, мөн тэндээс ачаа тээвэрлэхийн тулд мэдээллээ Хятадын талд нэг удаа бүртгүүлж, гаалийн хяналтын бүс рүү картаар нэвтэрдэг. Энэ карт нь зөвхөн тухайн боомтоор нэвтрэхэд үйлчилдэг бөгөөд өөр боомтоор тээвэр хийхийн тулд өмнөх картаа хүчингүй болгож, дахин карт авахыг шаарддаг. Хятадын Гаалийн байгууллага хилээр нэвтрэх картыг хариуцдаг тул асуудлыг шалгаж зохицуулахын тулд Монголын талаас тээврийн хэрэгсэл, картын дугаар, хилээр орж гарсан хугацааны мэдээллийг гаргаж өгөхийг хүсэв. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэх тоо хэмжээг нэмэх, Хятадын нутаг дэвсгэр дэх улс хоорондын авто замын хураамж, 2027 оны зорчих зөвшөөрлийн бичгийг солилцох тухай ч хэлэлцжээ.

Хэлэлцэх 25

25 сэтгэгдэл “Авто замын боомтоор 94.5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ”-д
  1. Маш хэрэгтэй мэдээлэл. Баярлалаа юм байна.

  2. Энэ чиглэлээр ажиллаж байгаа нь сайн хэрэг. Үр дүн гарна гэж найдаж байна.

  3. Сайхан мэдээ. Цаашид ч ингэж байгаасай чухал мэдээлэл.

  4. Энэ нь хөгжилд тустай. Дэмжиж байна баярлалаа.

  5. Энэ нь хөгжилд тустай. Дэмжиж байна ажиглаж байя.

  6. Энэ нь зөв алхам. Дэмжлэг үзүүлж байна сайн хэрэг.

  7. Энэ нь зөв алхам. Дэмжлэг үзүүлж байна.

  8. Энэ мэдээ үнэхээр чухал юм. Сайн мэдээлэл өгсөнд баярлалаа.

  9. Мэдээллийг тодорхой өгсөн байна. Баярлалаа.

  10. Эрдэнэчимэг хэлэхдээ:

    Сайн явдал. Ингэж байвал илүү сайжирна гэж бодож байна баярлалаа.

  11. Сайхан мэдээ. Цаашид ч ингэж байгаасай.

  12. Сайн явдал. Ингэж байвал илүү сайжирна гэж бодож байна.

  13. Эрдэнэбаяр хэлэхдээ:

    Энэ нь хөгжилд тустай. Дэмжиж байна.

  14. Цаашид хэрхэн хөгжих бол? гэж бодож байна.

Сэтгэгдэл үлдээх