Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан нээлттэй захидал илгээж, дайныг зогсоохын тулд нүүр тулан уулзах санал тавьсан билээ. Зеленскийн захидал түүний албан ёсны цахим хуудсанд Пүрэв гаригт /2026.06.04/ нийтлэгдсэн бөгөөд Европ дахь дайн дахин АНУ-ын анхаарлын төвд орохыг хүлээж суух нь буруу гэсэн байв. Мөн “Гол асуудлуудыг удирдагчид өөрсдөө шийддэг. Урьд нь ч тийм байсан, цаашид ч тийм байх болно” гэжээ.
Харамсалтай нь, Путин хүсэлтийн хариуг нааштай өгсөнгүй. Тэрбээр “Зеленскийтэй уулзаад байх утга учир олж харахгүй байна” гэжээ.
Эхлээд гал зогсоогоод, дараа нь энхийн хэлэлцээ хийх гэсэн шаардлагыг Путин эсэргүүцэж буй. Путины хувьд эхлээд энхийн хэлэлцээгээ хийгээд, дараа нь гал зогсооно гэдэг санаагаа дахин дэвшүүлжээ. “Эхлээд гал зогсоох санал дэвшүүлж байгаа нь үнэхээр уулзалт зохион байгуулах нөхцөл бүрдүүлэх гэсэн арга уу, эс бол уулзахгүй бол нөхцөл бүрдүүлэх гээд байна уу? Минийхээр бол хоёр дахь нь байх” гэжээ.
Мөн гал зогсоох нь Украины талд хүчээ сэлбэх боломж олгохоос өөр давуу талгүй гэсэн байр суурийг Путин дахин илэрхийлэв. “Украин гал зогсоохыг хүсч байгаа нь зөвхөн манай давшилтыг л зогсоохын тулд. Гэвч бидэнд гурав, зургаан сарын тохиролцоо бус, урт хугацааны гэрээ хэрэгтэй. Мэргэжилтнүүдийг ажиллуулъя, шийдэлд хүрье. Үүний дараа л уулзаж болох юм. Дайн нэг л өдөр дуусна. Гэхдээ бидний тавьсан зорилгууд биелсний дараа л дуусна” гэж тэр хэлжээ.
Үүний зэрэгцээ Зеленский захидалдаа егөөдсөн өнгө аястай үгсийг ашигласан байсныг Путин бүдүүлэг гэж тодорхойлсон байна.
Зеленский захидалдаа “Путин 26 жил засгийн эрхэнд байлаа, одоо нас нь явчихжээ. Украины армийн цохилт өгсөн Санкт Петербургийг тэр дайлаар мордоод ирсэн байна” гэжээ.
Путины хариуг сонссон Зеленский “ОХУ дахин дайныг сонголоо. Тэр зүгээр л дайныг дуусгахыг хүсэхгүй байна. Дэлхий дахинд олон хүн энэ хариултад сэтгэл гонсойсон байх” гэж жиргэжээ.