Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2026 оны тавдугаар сард зохион байгуулагдах үндэсний бөхийн албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцуулсан.

Тухайлбал, өнөөдөр буюу тавдугаар сарын 9-нд Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Л.Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно. Түүнчлэн тавдугаар сарын 10-нд Баянзүрх уулын хишиг барилдаан болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулагдах “Жавхлант шарга” холбооны 30 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан тус тус болно.

Сарын дунд үед буюу тавдугаар сарын 15-нд Монголын үндэсний бөхийн холбооны аравдугаар Их Эе хурал хуралдах бөгөөд энэ нь салбарын бодлого, зохион байгуулалтын чухал шийдвэрүүдийг хэлэлцдэг арга хэмжээ юм. Үүний дараа тавдугаар сарын 16-нд Даншгийн дархан аварга С.Чүлтэмийн нэрэмжит 128 бөхийн барилдаан, тавугаар сарын 17-нд “Алтан Жолоо Групп” ХХК-ийн нэрэмжит улсын арслан цолны хүндэтгэлийн уламжлалт барилдаан тус тус үргэлжлэх юм.

Харин тавдугаар сарын 23-нд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит барилдаан болох бол тавдугаар сарын 24-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, мөн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Б.Шоовдорын нэрэмжит 128 бөхийн барилдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Сарын төгсгөлд буюу тавдугаар сарын 30-нд Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаан болох бөгөөд тавдугаар сарын 31-нд улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн оролцоотой улсын баяр наадмын сорилго барилдаанаар тавдугаар сарын үндэсний бөхийн тэмцээн өндөрлөх юм.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх