X платформ Under the Hood хэсэгтээ шинэ мэдээлэл нэмлээ. Данс эсвэл нийтлэлийн харагдацыг тухайн улсын хуулийн шаардлагаар хязгаарласан бол хэрэглэгч энэ тухай тайлбарыг харах боломжтой болжээ.
Компанийн мэдээлснээр шинэ мөр нь төрийн байгууллагын шаардлагаар хэрэгжүүлсэн хязгаарлалтыг ил тод болгоход чиглэсэн байна. Тус хэсэгт өмнөх нэг сарын хугацаанд данс болон нийтлэлд тавьсан бусад шошгыг мөн харуулдаг.
Under the Hood мэдээллийг ашиглахын тулд тухайн профайл нэгээс дээш жилийн өмнө нээгдсэн, өмнөх сард дор хаяж 10 нийтлэл оруулсан байх шаардлагатай.
X уг хэсгийг наймдугаар сард туршилтаар нэвтрүүлсэн бөгөөд For You туузны зөвлөмжийн алгоритм болон нийтлэлд хэрэглэсэн шошгын талаар мэдээлдэг. Эх сурвалж: Engadget.
