Возиньа: Ээж минь визийн барьцаагаа төлж чадаагүй учир хүүгээ харж чадсангүй

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Хөлбөмбөгийн дэлхийн аварга дуулиан шуугиантай эхэлж байна. Европын аварга Испанийн шигшээ баг орон нутгийн цагаар өчигдөр/2026.06.15/ H хэсгийн эхний тоглолтоо Кабо Вердегийн эсрэг хийлээ. 500 мянган хүн амтай Кабо Верде нь анх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа нь түүхэн үйл явдал. “Цэнхэр махчин загаснууд” хочтой тэд хүчирхэг Испанитай 0-0 гэсэн харьцаатай тэнцэж, анхны оноогоо авчээ.

Испанийн шигшээ баг тоглолтын эхнээс шуургалан довтолж байсан ч Кабо Вердегийн хаалгач Возиньаг гэтэлсэнгүй. Өдгөө 40 настай хаалгач энэ өдөр хаалгандаа гоол алдах дургүй байлаа. Тоглолтын цаг дуусах дөхөх үед испаничууд аюултай довтолгоонуудыг ээлж дараалан хийсэн ч Возиньа болон түүний хамгаалагчдыг сэтэлж чадаагүй юм.

Возиньа: Ээж минь визийн барьцаагаа төлж чадаагүй учир хүүгээ харж чадсангүй

Мэдээж тоглолтын шилдгээр хаалгач Возиньа тодорсон. Шүүгч тоглолт өндөрлөснийг зарлан шүгэлээ үлээхэд тэрбээр уйлж байлаа. Возиньа ярихдаа “Би уйлсан. Учир нь эмээ, өвөө минь энд байсангүй. Тэд дэлхийн аварга эхлэхээс хэдхэн өдрийн өмнө таалал төгссөн. Мөн ээж минь визнээс болоод ирж чадсангүй. Шалтгаан нь тэр визийн барьцаагаа цагт нь төлж чадаагүй. Би түүнийг энд байгаасай гэж хүссэн. Гэхдээ баяртай байна. Би энэ мөчийн төлөө амьдралынхаа туршид хичээсэн. Би одоо 40 настай. 2012 онд 25 настайдаа анхны мэргэжлийн хөлбөмбөгөө тоглож байлаа. Бүхнийг орхихыг хүссэн ч мөрөөдлөө дагасан. Би тоглолтын шилдгээр тодорсон хэдий ч багийнхаа нөхөдгүй үүнийг хийхгүй байлаа. Би Кабо Верде болон ард түмнийхээ төлөө үргэлжлүүлэн хичээнэ” гэжээ.

Возиньа: Ээж минь визийн барьцаагаа төлж чадаагүй учир хүүгээ харж чадсангүй

Монгол Улсын адилаар Кабо Верде улс АНУ-ын B1/B2 (жуулчны болон бизнесийн) визийн барьцаа байршуулах шаардлагатай болсон юм.

Энэ хэсгийн нөгөө тоглолтод Саудын Араб болон Уругвай мөн эвийн гэрээ байгуулж, оноо хуваажээ. Ингэснээр дөрвөн баг тус бүр нэг оноотой, хэсгийн байдал сонирхолтой болж байна.

Возиньа: Ээж минь визийн барьцаагаа төлж чадаагүй учир хүүгээ харж чадсангүй

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн