2026-10-22

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/476, А/477 дугаар тушаалаар Засгийн газрын купонтой 2 жилийн хугацаатай болон купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 100,000 ширхэг купонтой ЗГДҮЦ-уудыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 20.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

  • Үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны талаарх дэлгэрэнгүй инфографик мэдээлэлтэй энд дарж танилцана уу.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх