Виктор Орбаны нам ялагдах магадлалтай байна

Унгарын парламентын сонгууль өнөөдөр /2026.04.12/ болж байна. Виктор Орбаны Фидес нам энэ удаад сүүлийн 10 жилд тохиогоогүй хамгийн хүнд сонгуультайгаа тулгараад буй. Учир нь эрх баригч нам өрсөлдөгчөөсөө хоцорч явааг сүүлийн үеийн судалгаанууд харуулсан билээ.

Фидес нам дараалсан дөрвөн сонгуульд ялалт байгуулснаар ерөнхий сайд Виктор Орбан 16 жилийн турш засгийн эрхийг барьж байна. Тэрбээр Оросыг дэмжигч байр сууриараа алдартай бөгөөд Европын Холбооноос Украинд үзүүлэх тусламжийг эсэргүүцсээр ирсэн. Үүний зэрэгцээ Орбан улс орноо нэн тэргүүнд тавих бодлогыг баримталж, Дональд Трамптай таатай харилцааг хадгалсан хэвээр байна. Трамп түүнийг дахин сонгогдохыг хүчтэй дэмжиж, дэд ерөнхийлөгчөө хүртэл илгээсэн билээ.

Гэсэн хэдий ч бие даасан судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар Орбаны нам шинэ Тисса намаас 10 орчим оноогоор хоцорч явжээ. Хэрэв эрх баригч нам ялагдаж, засгийн газар солигдвол энэ нь Европын холбооны Украиныг дэмжих хүчин чармайлт, Европын баруун жигүүрийн бүлгүүд болон хэт барууны хүчний эв нэгдэлд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн