АНУ-ын асар их газрын тосны нөөцөөс холгүй Миссисипи Саунд дахь усан онгоцны зогсоолд Минерва Глория хөлөг онгоц ирлээ. Хөх, хүрэн өнгөтэй 250 метр урт энэхүү хөлөг онгоц зургаахан сарын өмнө АНУ-д боломжгүй мэт санагдаж байсан 400 сая баррель газрын тосны чухал хүргэлтийг Венесуэлиэс авчирчээ. Венесэуль нь дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй. Гэвч тус улсын ерөнхийлөгч асан Николас Мадурогийн үед хөрөнгө оруулалтын дутагдсанаас болж газрын тосны экспорт нь мэдэгдэхүйц буурсан байв. Дараа нь Латин Америкийн тус улсаас импортлох аливаа бараа бүтээгдэхүүний эсрэг АНУ хориг арга хэмжээ авсан. Мөн нэгдүгээр сард Мадурог баривчилсны дараа Дональд Трамп Венесуэлийн газрын тосны нөөцийг ашиглах амлалт өгсөн юм. Тэгвэл одоо тус улсын газрын тосны салбар сэргэлт авч эхэллээ.
Венесуэлийн түүхий нефтийн экспорт гуравдугаар сард өдөрт нэг сая баррель давсан байна.
Энэ нь өнгөрсөн есдүгээр сараас хойш анх удаа ашигтай ажиллаж эхэлснийг харуулжээ.
Иран улс Ормузын хоолойг хаасантай холбогдуулан эрчим хүчний үнэ нэмэгдсэнд дэлхий нийт санаа зовж байна. Тэгвэл энэ үеийг “Chevron” зэрэг томоохон газрын тос, байгалийн компаниуд ашиглаж, Венесуэлийн түүхий тосыг хөлөг онгоцоор импортолж байна. “Энэ бол зөвхөн Chevron төдийгүй бүхэл бүтэн Персийн булангийн бүс нутгийн хувьд том асуудал” гэж Тим Поттер хэлэв. Тэрбээр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр болох “Chevron”-ийн захирал юм. Тус компани одоогоор Венесуэлд үйл ажиллагаа явуулж буй цорын ганц АНУ-ын харьяа компани аж. Өөрөөр хэлбэл, Венесуэлийн тосыг олборлон, боловсруулж, АНУ-ын хэрэглэгчдэд шууд хүргэх боломжтой болсон. Поттер үйлдвэрийнхээ талаар хэлэхдээ, Венесуэлийнх шиг хүнд тос боловсруулах зориулалттай баригдсан гэж мэдэгджээ.
Тус улсын тос нь өтгөн, маш их хүхэртэй, боловсруулахад хэцүү тул хямд байдаг аж.
Сайтар боловсруулсны дараа бензин, дизель, тийрэлтэт түлш зэрэг түлш болгон хувиргаж болно. “Chevron” одоогийн байдлаар өдөрт 250 мянга орчим баррель тос импортолдог бөгөөд өдөрт 350 мянгаас 400 мянган баррель болгон нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Хэдийгээр тус компани Венесуэльд газрын тос үйлдвэрлэдэг цорын ганц АНУ-ын компани боловч бусад компаниуд орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдаж авдаг хэвээр байна.
“Chevron” бол АНУ-д нефть боловсруулах цорын ганц компани биш. Нийт 132 үйлдвэр байдаг бөгөөд тэдний ойролцоогоор 70 хувь нь хүнд нефтийг илүү сайн боловсруулдаг. АНУ Ойрх Дорнодоос маш бага нефть импортолдог тул Венесуэлээс илүү их нефть авах нь нийлүүлэлтийг нэмэгдүүлж, бензиний үнийг бууруулах ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дональд Трамп хэлэхдээ, АНУ Ормузын хоолойгоор нефть бараг авдаггүй, цаашдаа ч хэрэггүй гэж хэлсэн. Гэхдээ бодит байдал дээр бензиний үнэ өссөөр байна. Учир нь нефтийн үнэ дэлхийн зах зээлээс хамаардаг. Тиймээс АНУ-д нефть хангалттай байсан ч үнэ өсөж болно. “Chevron”-ийн үзэж байгаагаар, Венесуэлээс авах нэмэлт нефть ирээдүйд үнийг бууруулна. Гэхдээ одоогоор Ираны дайн болон дэлхийн зах зээлийн үнээс болж шууд үр дүн гарахгүй.