Монгол Улсын U18 насны эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх Зүүн Азийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр Хонконгийг зорьжээ.
Маргааш эхлэх тэмцээнд манай баг Хонконг, Макаогийн шигшээтэй тоглоно. Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Даваабаатар, А.Азбилэг, О.Далайцэрэн, А.Алтан-Од, Б.Сайнбаяр, С.Батмөнх, Э.Пүрэв-Очир, Д.Гүнбилэг, Г.Амарбаясгалан, Г.Зундуй, Ө.Амарсанаа, Б.Бадрах, О.Өсөх-Ирээдүй, Э.Мөнххаан нар багтжээ. Монгол Улсын U18 эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Мөнгөнхуяг ажиллана.
Энэхүү шигшээ баг Монголын өнцөг булан бүрээс сонгосон тамирчдаас бүрдэж байгаа бөгөөд эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөхөөр зориг, хүсэл тэмүүлэл, сахилга хариуцлагаа нэгтгэн өрсөлдөх гэж байна.