Монгол Улсын ОХУ, БНХАУ-тай хиллэдэг авто замын зарим боомтыг зургаадугаар сард хэд хэдэн удаа түр хаахыг Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Боршоо, Арцсуурь, Цагааннуур, Ханх, Тэс, Ульхан, БНХАУ-тай хиллэдэг Байтаг, Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, гашуунсухайт, Бичигт, Баянхошуу, Сүмбэрийн авто замын боомт Хүүхдийн баярын өдөр буюу зургаадугаар сарын нэгэнд ажиллахгүй.
Мөн Оросын өдөр буюу зургаадугаар сарын 12-13-нд тус улстай хиллэдэг, Луут завины баяр буюу зургаадугаар сарын 19-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаах юм.
