Хөлбөмбөгийн ДАШТ 2026
None
Энэ дэлхийн аваргаар хамгийн өндөр хүлээлт үүсгээд байсан баг бол Туркийн шигшээ баг. Кенан Йылдиз, Арда Гулер, Хакан Чалханоглу гээд Европын том багт гялалзсан олон тамирчид тэдэнд бий. Гэвч хүлээлтэд хүрч, хүссэндээ хүртэл тоглосонгүй.
Тэмцээний эхний тоглолтдоо Австралид хожигдож, дараа нь хүн дутуу Парагватай тэнцэж ч чадахгүй хожигдсон. Ийнхүү нэгэнт дараагийн шатанд шалгарах боломжгүй болсон тэд өнөөдөр/2026.06.26/ талбайн эзэн АНУ-ын шигшээ багтай тоглож, 3-2 гэсэн харьцаатай хожлоо.

Тоглолтын эхний гоолыг АНУ-аас оруулсан ч Турк хоёр гоол дараалан оруулж, америкчуудыг гонсойлгосон. Хоёрдугаар үед АНУ тооны харьцааг тэнцүүлсэн боловч тоглолтын төгсгөлд шүүгчийн нэмсэн минутад Каан Айхан хожлын гоолыг оруулжээ.

Хэдий Турк хасагдсан ч сүүлийн тоглолтдоо АНУ-ын шигшээ багийг эцсийн мөчид буулган авч ард түмэндээ жаахан ч атугай баяр баясал авчрав. Угтаа тэднийг хэсгээ тэргүүлнэ гэж олон хүн төсөөлж байсан ч үхэхдээ үхэр буугаа тавьж, үзэгчдийн хүсэлтийг эцэст нь гүйцээв. Угтаа тэднийг тоглолт бүрдээ ийн тоглоно гэж хүлээсэн юм.
Энэ хэсгийг АНУ-ын шигшээ баг хоёр хожил, нэг хожигдолтойгоор тэргүүлж, Австрали, Парагвай удаалж, Турк хомоол хамлаа.