Жошуа Киммих: Бид хожих эрхгүй тоглолоо

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Германы шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтдоо анхны ялагдлаа амслаа. Тэд Экуадорт 1-2 гэсэн харьцаатай хожигдов. Гэхдээ энэ үр дүнгээс үл шалтгаалан хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд шалгарсан. Харин Экуадорын шигшээ баг тун хэрэгтэй гурван оноо авч, гуравдугаар байраар дараагийн шатанд шалгарчээ.

Тоглолтын тухайд, дөнгөж эхний үе эхлээд удаагүй байхад Лерой Сане гоол оруулж, Герман тэргүүлж эхэлсэн. Гэвч хариуг нь төд удалгүй Ангуло барьж, тэнцүүлэв. Улмаар хоёрдугаар үед Плата багийнхаа хожлын гоолыг оруулж, дараагийн шатанд хөтөлжээ.

Экуадорын шигшээ баг 2006 оноос хойш анх удаагаа хасагдах шатанд шалгарлаа.

Тоглолтын дараа Германы ахлагч Жошуа Киммих ярихдаа “Бид сайн эхэлсэн ч бөмбөгөө амархан алдчихлаа. Тэдэнд боломж өгсөөр байлаа. Тэднийг тухтай тоглож, сайжрах боломж өгчихлөө. Хоёрдугаар хагаст, бид хожих эрхгүй тоглолоо” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн