АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюун ухааны бодлогыг зохицуулах “Супер оюун ухааны хүчин”-ийг байгуулснаа зарлалаа. Тэрбээр өнгөрсөн сард “AI Force” буюу “Хиймэл оюун ухааны хүчин” байгуулж, удирдлагыг ойрын хугацаанд томилно гэж мэдэгдсэн байсан.

Шинэ бүлгийг Үндэсний тагнуулын албаны дарга Жэй Клэйтон ахална. Бүрэлдэхүүнд Холбооны худалдааны комиссын дарга Эндрю Фергюсон, Батлан хамгаалах яамны судалгаа, инженерийн асуудал эрхэлсэн дэд сайд Эмил Майкл, Хүний нөөцийн удирдлагын газрын дарга Скотт Купор багтжээ.

Трампын мэдэгдлээр хүчин хэрэглэгчид, олон нийтийн эрх ашгийг хамгаалах бүлгүүд, шашны байгууллагууд, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгчид болон хиймэл оюун ухааны компаниудтай засгийн газрын ажлыг уялдуулна. Бүлэг ерөнхийлөгч болон Цагаан ордоны Тамгын газрын дарга Сүзи Уайлст тайлагнана.

Клэйтон The Wall Street Journal-д өгсөн ярилцлагадаа эхний даалгавар нь 120 хоногийн дотор эрсдэл, боломжийг үнэлсэн тайлан гаргах гэж хэлжээ. Трамп албан ёсны хэрэглээнд “хиймэл оюун ухаан” гэснийг “супер оюун ухаан” буюу SI гэж нэрлэхээр өөрчилсөн.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн