Алсын тээвэрт зориулсан Kodiak компанийн жолоочгүй ачааны машин энэ оны сүүлчээр Техасын замд гарна. FOX Business-ийн мэдээлснээр, компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Дон Бернетт эхний машинаа оны сүүлээр үйлдвэрээс гаргаж, 2027 он болон түүнээс хойш үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэжээ.

«Бид нэг машинаас эхэлнэ. Эхний машиныг оны сүүлчээр гаргана, дараа нь 2027 оны туршид болон цаашдаа үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Эхний удаад жолоочгүйгээр 200 гаруй бээр замд туршина» гэж Бернетт хэлсэн байна.

Жолоочгүй машиныг удирдах хиймэл оюунд суурилсан программ хангамжийг Kodiak боловсруулдаг. IKEA компанийг оны сүүлчээр уг ажлын эхний түнш болгохоор төлөвлөжээ.

Бернеттийн хэлснээр, технологийг аюулгүй, найдвартай гэж баталгаажуулсан тул машин үйлдвэрлэхэд бэлэн болсон. Онцгой нөхцөлд машин замын хажууд зогсоод тусламж дуудна. Тэгэхэд компанийн ажилтнууд машинд нэвтрэх эсвэл зайнаас удирдаж эвдрэлийг засна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн