Трамп 100 доллар дээр гарын үсгээ мөнхөллөө

Дональд Трамп бүрэн эрхийн хугацаандаа АНУ-ын мөнгөн дэвсгэрт дээр гарын үсгээ мөнхөлсөн анхны ерөнхийлөгч боллоо. Трампын гарын үсэг Сангийн сайд Скотт Бессентийн гарын үсгийн хамт байрлана. Энэ нь Америкийн 250 жилийн ойг тэмдэглэх зорилготой урьд өмнө байгаагүй алхам юм.

АНУ-ын мөнгөн дэвсгэртүүд дээр өмнө нь Сангийн яамны албан тушаалтнуудын гарын үсгийг л тавьдаг байв. Одоогийн мөнгөн дэвсгэрт дээр Жо Байдены үеийн Сангийн сайд Жанет Йеллен болон нярав Линн Малерба нарын гарын үсэг байдаг. 1861 оноос хойш өөрчлөгдөөгүй уламжлал Трампын засаг захиргаагаар ийнхүү дуусгавар болов.

Трамп, Бессент нарын гарын үсэгтэй анхны 100 ам.доллар зургадугаар сард хэвлэлтээс гарна.

Энэ алхмыг сайшаах нэгэн байгаа бол шүүмжлэгсэд ч байна. Тодруулбал, Калифорнийн Ардчилсан намын захирагч, Трампыг шүүмжлэгч Гэвин Ньюсом энэ алхмыг Трампын эдийн засгийн шийдвэрүүдтэй холбон тайлбарлаж байна. Тэрбээр цахим сүлжээндээ “Одоо америкчууд хүнс, байгалийн хий, түрээс, эрүүл мэндийн үйлчилгээнд илүү их мөнгө төлж байгаагийнхаа төлөө хэнийг буруутгахаа ойлгож авах болно” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн