The MongolZ баг PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд хэрхэн оролцсон бэ?

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд улирлын гурав дахь tier-1 тэмцээний финал өндөрлөж, The MongolZ баг амжилттай оролцлоо. Тэд шилдэг дөрөвт шалгарч, 43 мянган ам.долларын эзэд болов. Мөн тэмцээний гол фаворитуудын нэгийг буулган авч, дайчин тоглолт, биеэ авч яваа байдлынхаа ачаар фэнүүдийн хайрыг татжээ.

Хэсгийн шатанд гялалзсан тоглолт

Б.Эрдэнэдалай буюу “maaRaa”-ын удирдсан бүрэлдэхүүн Cluj-Napoca дахь аяллаа paiN Gaming багийг хожсоноор эхлүүлэв. Эхний map болох Nuke дээр 7-13-аар хожигдсон ч Mirage (13-1), Dust2 (13-2) дээр илт давуу тоглож, цувралыг өөрсдийн болгов.

Дараа нь тэд Team Vitality-тай учирсан. Магадгүй одоогийн Vitality баг Counter-Strike-ийн түүхэн дэх хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнүүдийн нэг биз. Монголын баг айж бэргэсэнгүй, Mirage дээр ялалт байгуулсан ч flameZ болон mezii нар тоглолтыг эргүүлж, Францын баг ялалт байгуулсан.

Сонирхолтой нь, бүх тэмцээний турш Team Vitality ердөө хоёр мап дээр л хожигдсоны нэг нь The MongolZ, нөгөө нь G2 Esports байв.

1–1-ийн шатанд тэд B8 Esports-тай учирч, Nuke дээр хоёр overtime гарсан жинхэнэ драм өрнөлөө. Энэ тоглолтод “910” AWP-тай гайхалтай тоглож, 1.49 рейтингтэйгээр багаа ялалтад хөтлөв.

Дараагийн тоглолтод Natus Vincere-ийн эсрэг Nuke дээр шинэ баатар тодорлоо. Багийн шинэ тоглогч cobrazera өрсөлдөгчдөө дарамтад оруулж, гайхалтай тоглолт үзүүлсэн. Ийм формтой байхад фенүүд Senzu-г нэг их үгүйлэхгүй бололтой.

Ингэснээр The MongolZ 3-1 амжилтаар плейоффт шалгарсан.

Плейоффын ид шид: FURIA-г буулгаж авав.

Шөвгийн наймд The MongolZ баг FURIA-г 2-1 харьцаагаар буулган авч сенсаци тарив. Mirage дээр 13-3-аар бут ниргэж, Dust2 дээр 10-13-аар хожигдсон ч Nuke дээр 13-10-аар ялалтаа баталгаажуулсан.

Энэ тоглолтод дахин cobrazera 1.34 рейтингтэй шилдэг тоглогч болсон бол 910 AWP-тай тоглолтоороо tier-1 сценийн од molodoy-оос илүү байлаа.

Харамсалтай нь, хагас шигшээд дахин Team Vitality-тай таарч, ялагдал хүлээлээ. Францын багаас ropz болон ZywOo нар оргил формдоо хүрч, 1.40+ рейтингтэй тоглосон.

Гуравдугаар байрын төлөөх тоглолтод The MongolZ MOUZ-д 0-2-оор ялагдсан. 910 1.24 рейтингтэй сайн тоглосон ч ялалтад хүрсэнгүй. Ингэснээр Монголын багг нэр хүндтэй тэмцээнийг 4-р байраар өндөрлүүлж, Румын үзэгчдийн хүндэтгэлийг хүлээлээ.

Энэ амжилт яагаад чухал вэ?

“Хүрэл”-ийн төлөө тоглолт хүртэл The MongolZ нийт 4 ялалт байгуулж, чухал VRS оноо цуглууллаа. Одоогийн Valve-ийн чансаанд тэд 9-р байрт бичигдэж, Astralis болон G2 Esports-ийг ардаа үлдээж байна. Мөн Cologne-д болох Major тэмцээнд оролцох эрхээ бараг баталгаажуулаад байна.

Түүнчлэн энэ тэмцээн Anarbileg Uuganbayar tier-1 багуудтай өрсөлдөхөд бүрэн бэлэн болсныг, харин Usukhbayar Banzragch дэлхийн шилдэг AWP тоглогчдын нэг болж буйг харууллаа. Тэрээр HLTV-ээс EVP шагнал хүртсэн.

Тэр Mathieu Herbaut шиг rifle-тай байж магадгүй ч, AWP барьсан үедээ бол өрсөлдөгчдөд бараг боломж үлдээдэггүй. 1.20+ рейтинг тогтвортой барьдаг AWP тоглогч өнөө цагийн CS2 meta-д хамгийн үнэ цэнтэйд тооцогдож байна.

The MongolZ баг өнөөдөр/2026.03.19/ 23:00 цагаас BLAST Rotterdam тэмцээний хүрээнд MOUZ багийн эсрэг тоглоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн