МОСКВА, 2026 оны гуравдугаар сарын 18 /РИА Новости/. Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн хариу тоглолтод Испанийн “Реал Мадрид” баг Английн “Манчестер Сити” багийг талбайд нь хожсоноор шөвгийн 8-д шалгарлаа.
Манчестер тоглолтод болсон тоглолтод зочин багийнхан 2:1-ээр давамгайлсан байна. “Реал”-ын Винисиус Жуниор 22 дахь ба 90+3 минутанд дубль хийсэн бол хариу гоолыг “МанСити”-гийн Эрлинг Холанд 41 дэх минутанд оруулсан байна.
Тоглолтын завсарлагаанаар “Реал”-ын хаалгач Тибо Куртуа солигдож, түүнд Андрей Лунин тоглолоо. Мөн 20 дахь минутанд Бернарду Силва бүдүүлэг алдаа гаргасны учир талбайгаас хөөгджээ.
Долоо хоногийн өмнө Мадридад болсон тоглолтод талбайн эзэд 3:0-ээр илүүрхсэн юм. Одоо “Реал” баг Германы “Бавариа” ба Италийн “Аталанта” багуудын ялсантай нь шөвгийн 8-д тоглоно. Эхний тоглолтод Мюнхений баг италичуудыг 6:1-ээр бутниргэсэн бөгөөд хариу тоглолт өнөөдөр болно.
Өчигдөр болсон шөвгийн 16-гийн өөр нэгэн хариу тоглолтод Английн “Арсенал” баг Германы “Байер”-ыг 2:0-ээр хожиж шөвгийн наймд Португалын “Спортинг” багтай учраа таарлаа.
Шөвгийн наймын эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 7-8-нд, хариу тоглолтууд 14-15-нд болно.