Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргасан мэдээллээр наймдугаар сард үндэсний бөхийн барилдаан, аймаг болон сумын түүхт ой, салбарын баяр наадмууд болохоор төлөвлөгдөөд байна. Наймдугаар сарын 1, 2-ны амралтын өдрүүдэд Баян-Өлгий болон Ховд аймгуудын Баяр наадам зэрэг эхлэх бол 4-ний мягмар гарагт Өвөрхангай аймгийн Хархорин суманд Хархорин хотын нээлт, Эрдэм шинжилгээний хуралд зориулсан үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдана. Үргэлжлүүлэн 6-наас 8-ны өдрүүдэд орон нутаг болон салбарын баяр наадмууд шил даран тохиох юм. Тухайлбал, Ховд аймгийн Дарви сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойн наадам 6, 7-ны өдрүүдэд, Дөргөн сумын түүхт 70 жилийн ойн наадам 6-наас 8-ны хооронд тус тус болно.

Нийтийн амралтын өдөр буюу наймдугаар сарын 8-ны бямба гарагт томоохон ой, мялаалга наадмууд нэгэн зэрэг тохиож байна. Энэ өдөр Хонхор өртөөнд Монголын төмөр замчдын баяр наадам, Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр наадам болох бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Даян аварга цолны мялаалга наадам тус тус зохион байгуулна.

Үүний дараа буюу наймдугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам үргэлжилнэ.

Арга хэмжээний хөтөлбөрт барилдаанаас гадна шагнал гардуулах баярт ёслол багтжээ. Тухайлбал, наймдугаар сарын 17-ны даваа гаригийн 11:40 цагт Баянзүрх дүүрэгт байрлах “Бридж Корпораци”-ийн байранд Үндэсний Их баяр наадмын долоогийн даваанд тунаж, Улсын заан цол хүртсэн бөхөд “ЗААН ЖИМИНИ” авто машин гардуулах үйл ажиллагаа болно.

Сарын төгсгөлд буюу 21-ний баасан гарагт Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин” соёлын фестивалд зориулсан үндэсний бөхийн барилдаан болох бол наймдугаар сарын 28-ны баасан гарагт Монгол бөхийн өргөөнд Хилчин спорт хорооны 80 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанаар найдугаар сарын бөхийн наадмын хуваарь өндөрлөх юм.

Танилц: Ирэх сард болох бөхийн барилдааны хуваарь

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн