Оросын туялзуур сэлэмчин 7 жилийн дараа дэлхийн аварга болов

МОСКВА, 2026 оны долоодугаар сарын 28 /РИА Новости/. Туялзуур сэлэмчин Павел Граудынь Хонконгт болж буй ДАШТ-ээс алтан медаль хүртсэнээр 2019 оноос хойш анх удаагаа тус тэмцээний үеэр ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүллээ.  

Финалын тулаанд тэрбээр 2024 оны Олимпын аварга, Өмнөд Солонгосын тамирчин До Гён Доныг 15:7 харьцаагаар ялснаар ДАШТ-ий тавцанд эргэн ирсэн Оросын шигшээ багт анхны медалийг авчрав.

Өдгөө 19 настай П.Граудынь 2025 оны Европын АШТ-ээс багийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм.

6 дугаар сарын 2-ны өдөр Олон улсын туялзуур сэлэмний холбооноос /FIE/ төрийнхөө далбаан дор олон улсын тэмцээнүүдэд оролцохыг Оросын тамирчдад зөвшөөрсөн тул тэд Хонконгт болж буй ДАШТ-д 2019 оноос хойш анх удаагаа ямар нэгэн хязгаарлалтгүйгээр оролцож байна.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн