“Supergirl” кино 100 сая ам.долларын алдагдал хүлээх эрсдэлтэй байна

НЬЮ-ЙОРК, 2026 оны зургаадугаар сарын 30 /Variety/. “Supergirl” киног үзэгчид төдийлөн ойшоохгүй байгааг, мөн олонд танигдаагүй комиксын баатруудыг хүлээж авахгүй хэвээр байгааг уг киноны нээлтийн орлого харууллаа.

Супермэний үеэл Кара Зор-Элийн тухай өгүүлэх “Warner Bros.”, “DC Studios” компаниудын энэхүү бүтээл нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүддээ Хойд Америкт 37.1 сая ам.доллар, дэлхий даяар 62.6 сая ам.долларын орлого олсон нь хүлээлтэд хүрсэнгүй.


Хүлээлтээс доогуур орлоготойгоор нээлтээ хийсэн өндөр өртгөөр бүтсэн уг бүтээл нь тус  студийн хувьд багагүй хэмжээний алдагдал авчрахаас гадна шинээр шинэчлэгдэж буй “DC” ертөнцөд томоохон цохилт болж байна.


“Supergirl” болон харь гаргийн Рути хэмээх охин өшөө авалт, шударга ёсны эрэлд гарч буй тухай өгүүлэх энэхүү комик цувралаас сэдэвлэсэн адал явдалт киног бүтээхэд “Warner Bros.”, “DC” компаниуд 170 сая орчим ам.доллар, харин маркетингийн ажилд ойролцоогоор 120 сая ам.доллар тус тус зарцуулжээ.

Кино театрын эзэд тасалбарын орлогын тал орчим хувийг нь авдаг тул “Supergirl” шиг хэмжээний кино зардлаа бүрэн нөхөхийн тулд дор хаяж 375 сая ам.долларын орлого олох шаардлагатай байдаг аж.


Гэтэл “Supergirl” кино нь дотоодын зах зээлээс дээд тал нь 100 сая ам.доллар, харин дэлхий даяар 200-210 сая ам.долларын нийт орлого олоод зогсоно гэсэн тооцоо гарчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн