Сөүлд ажиллаж амьдардаг 39 настай Ким саяхан таван настай охиныхоо нэр дээр хувьцааны данс нээжээ. “Үр ашиг нь эцэстээ миний хүүхдэд очих тул эртхэн эхэлсэн нь дээр” гэж тэр хэлжээ. Кёнги мужид амьдардаг 43 настай Ли ч бас өнгөрсөн оны сүүлээр бага сургуулийн хоёр хүүхдэдээ данс нээжээ. Тэрбээр хүүхдүүдийнхээ ирээдүйн хуримын зардлыг бүрдүүлэхээр зорьж байгаа аж. Мөнгөө бэлнээр хадгалахын оронд аажмаар хөрөнгө оруулалт хийх нь дарамт багатай гэж эцэг эхчүүд үзэж байна.
Эдгээр хүмүүсийн алхам нь “KOSPI” индексийн жишиг үзүүлэлт дээд амжилт тогтоосоор байгаатай салшгүй холбоотой. Тус салбарын мэргэжилтэн ч үүнийг батлан мэдэгджээ.
Өмнөд Солонгостоо хамгийн томд тооцогдох “Korea Investment & Securities”, “Mirae Asset Securities”, “Shinhan Securities” компаниуд дээр өнгөрсөн жил нийт 229,448 насанд хүрээгүй хүүхэд данс нээлгэжээ. Зөвхөн арванхоёрдугаар сард л гэхэд насанд хүрээгүй хүмүүст зориулан шинээр нээсэн данс 34590-д хүрсэн байна.
Өмнөд Солонгосын одоогийн татварын хуулиар эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдэдээ 20 сая вон хүртэл бэлэн мөнгөний данс, эсвэл хувьцаа нээвэл тэр нь 10 жилийн хугацаанд татвараас чөлөөлөгддөг.