Дайн. Уур амьсгалын өөрчлөлт. Тэнгэрт хадсан шатахууны үнэ. Үймээн дэгдээх дуртай зорчигчид. Энэ олон сорилт дунд агаарын тээврийн үйл ажиллагаа явуулна гэдэг амаргүй. Гэсэн ч зарим нь бусдаасаа илүү сайн ажилласаар байна.

Тэгвэл нисэхийн салбарын Оскар гэгддэг “Skytrax” шагналын эзнээр энэ жил “Singapore Airlines” тодорлоо.

Лондон хотын тансаг зэрэглэлийн “Langham” зочид буудалд есдүгээр сарыэн 18-нд болсон арга хэмжээний үеэр “Singapore Airlines” шагналаа гардан авчээ. Энэхүү арга хэмжээний үеэр хоорондоо ширүүн өрсөлддөг агаарын тээврийн компанийн удирдлагууд түр хугацаанд өрсөлдөөнөө хойш тавьж, найрсаг өдрийг өнгөрөөсөн байна. Мөн нислэгийн үеийн “Wi-Fi” үйлчилгээнээс эхлээд бүхээгийн цэвэрлэгээ зэрэг олон үзүүлэлтээр компаниудад шагнал олгожээ.

“Singapore Airlines” компани 25 жилийн түүхтэй энэхүү шагналын тэргүүн байрыг зургаа дахь удаагаа хүртэж байна. Өнгөрсөн жилийн ялагч нь “Qatar Airways” байсан бөгөөд тус компани сүүлийн 15 жилийн хугацаанд есөн удаа энэ шагналыг хүртжээ.

Эхний байруудыг цөөн хэдэн компаниуд л байнга авдаг. Харин АНУ-ын агаарын тээврийн компаниуд “Skytrax”-ийн жагсаалтад ихэвчлэн багтдаггүй. Хойд Америкийг төлөөлсөн цорын ганц компани нь “Air Canada” л байжээ.

Шилдэг 20 агаарын тээврийн компанийг доор жагсааж байна: 

  1. Singapore Airlines
  2. Qatar Airways
  3. Cathay Pacific Airways
  4. All Nippon Airways
  5. Turkish Airlines
  6. Emirates
  7. Air France
  8. Hainan Airlines
  9. Japan Airlines
  10. Korean Air
  11. EVA Air
  12. Qantas Airways
  13. STARLUX Airlines
  14. Lufthansa
  15. Saudi Arabian Airlines
  16. Iberia
  17. Air Canada
  18. Virgin Atlantic
  19. Swiss International Air Lines
  20. Thai Airways

ЭХ СУРВАЛЖ: CNN

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн