“Platinum Wolf-2026” олон улсын цэргийн сургууль Сербид эхэлжээ

БЕЛГРАД, 2026 оны зургаадугаар сарын 2 /TASS/. “Platinum Wolf-2026” олон улсын тактикийн хээрийн сургууль АНУ-ын Зэвсэгт хүчний Европ дахь командлалын дэмжлэгтэйгээр Сербийн өмнөд нутагт эхэлжээ.

Сербийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, 550 цэргийн алба хаагч оролцож буй энэхүү сургуулилалт зургаадугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ. Буяновац хотын орчимд зохион байгуулж буй сургуулилалтад Серби, АНУ-аас гадна Азербайжан, Босни ба Херцеговин, Грек, Их Британи, Унгар, Итали, Румын, Хойд Македон болон Монтенегро улсын цэргүүд оролцож байна. Сургуулилалтын үеэр оролцогчид энхийг сахиулах ажиллагаа явуулах үед хэрхэн хамтрах ажиллах тактикийг боловсруулна. 

““Platinum Wolf” цуврал сургуулилалтыг 2014 оноос хойш Сербид зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү сургуулилалт нь Сербийн зэвсэгт хүчин бүх түнштэйгээ хамтран ажиллах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах үүрэг амлалтыг нотолж байна” гэж тус улсын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн