OpenAI компани өсвөр насныханд зориулсан ChatGPT-ийг нэвтрүүлжээ

OpenAI компани өсвөр насныханд зориулсан ChatGPT-ийг танилцуулжээ. Энэ нь 13-17 насныханд сэтгэн бодож, хиймэл оюун ухааныг аюулгүйгээр ашиглахад зориулагдсан чатбот бөгөөд илүү хүчирхэг дотоод хамгаалалт, эцэг эхийн хяналттай юм.

18-аас доош насных эсвэл 13-17 насных гэж мэдүүлсэн хэрэглэгчид автоматаар өсвөр насныхны горимд шилжинэ.

Боловсролд чиглэсэн “ChatGPT for Teens” нь зөвхөн хариулт өгөх төдийгүй чиглүүлэх асуултууд болон алхам алхмаар дэмжлэг үзүүлдэг Сурах горим (Study Mode)-ийг агуулдаг. Шинэ ухаалаг гэрийн даалгаврын сануулгууд нь даалгаврыг хялбар аргаар гүйцэтгэх гэсэн оролдлогыг илрүүлж, хэрэглэгчдийг Сурах горим руу чиглүүлнэ. Өсвөр насныхан сорилууд болон үзүүлэн таниулах материалуудыг ашиглан төвөгтэй ойлголт, ухагдахуунуудыг давтан судалснаар тэдгээрийг илүү сайн ойлгох боломжтой. 

Шинэ Сурах цагийн (Study Hours) функц нь өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүдэд Сурах горимыг автоматаар идэвхжүүлэх цагийг тохируулах боломжийг олгож, байнга суралцах дадлыг төлөвшүүлэхэд тусална.

“OpenAI” нь “CodeAI”-тэй хоршсоноор сурагчид болон багш нарт хиймэл оюун ухаан хэрхэн ажилладаг болохыг ойлгох, түүний гаралтыг нягтлах, тэдгээрийг бүтээлчээр ашиглах боломж олгох хэрэгсэл ба нөөц боломжуудыг санал болгож байна.

Түүнээс гадна “ChatGPT for Teens” нь эрүүл хэрэглээг болон бодит ертөнцийн харилцааг дэмжихийн тулд бүтээгдсэн гэдгийг тус компани онцоллоо. Үүнд, завсарлага авахыг сануулах, хэрэглэгчид хиймэл оюун ухаантай харилцаж байгааг тодорхой заасан дохио, хувийн эсвэл эмзэг зургуудаа хуваалцахгүй байх анхааруулга орж байна.

“OpenAI”-ийн 18-аас доош насныханд зориулсан загварын шинэчилсэн удирдамж нь романтик эсвэл бэлгийн амьдралыг үзүүлсэн агуулгатай дүрд тоглохыг хориглож, “ChatGPT”-д романтик үг хэллэг ашиглахгүй, сэтгэл хөдлөлийн хамаарал үүсгэхийг уриалахгүй байхыг зааварлажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн