, 2026 оны есдүгээр сарын 21 //. Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага (OANA)-ын Гүйцэтгэх хорооны хурал ОХУ-ын нийслэл Москва хотноо болж байна.
Энэ жилийн Гүйцэтгэх хорооны хурал нь тус байгууллагын 65 жилийн ойн хүрээнд болж байгаараа онцлогтой юм.
Монголын үндэсний мэдээллийн агентлаг нь 65 жилийн түүхтэй тус байгууллагад 1981 онд элссэн бөгөөд хуралд агентлагийн дарга Х.Энх-Орших оролцож байна.
Хурлыг нээж ОХУ-ын ТАСС агентлагийн ерөнхий захирал Андрей Кондрашев үг хэлэхдээ хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчдөд талархал илэрхийлээд “Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага энэ жил 65 жилийнхээ ойгоо тэмдэглэж байна. Энэ бол бага биш хугацаа бөгөөд уулзалт, хамтын ажиллагаагаар дүүрэн он жилүүд байлаа. Тиймээс Гүйцэтгэх хороо үр бүтээлтэй ажиллаж, тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэхийг эрмэлзэж байна” хэмээн онцлов.
ОХУ-ын ТАСС агентлагийн ерөнхий захирлын орлогч Марат Абулхатин энэхүү хурлаар тус байгууллагын салбар хорооны гишүүний тоог нэмэгдүүлж, Оман, Казахстан, Ливаны зэрэг орныг оруулах, өнгөрсөн оны санхүүгийн тайланг танилцуулах, хоёр талын хамтран ажиллагааны санамж бичгүүд байгуулахаар төлөвлөж байгааг танилцууллаа.
Гүйцэтгэх хорооны хурлаар ирэх жил тус байгууллагыг Вьетнамын мэдээллийн VNA агентлаг тэргүүлэхээр боллоо.
