Норвегиос Украинд 9.2 тэрбум долларын тусламж үзүүлнэ

Норвеги улс 2027 оны санхүүгийн жилд Украинд 85 тэрбум крон буюу 9.2 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлнэ. Энэ нь 2026 онд үзүүлсэн тусламжийн хэмжээтэй дүйцэх дүн юм. Тус улсын ерөнхий сайд Йонас Гар Стёре өнгөрсөн Ням гаригт /2026.08.23/ Нордик болон Балтын бүс нутгийн удирдагчдын хамтаар Украины нийслэл Киевт айлчилсан. Украиныг дэмжиж буйгаа илтгэсэн энэхүү айлчлалтай давхцуулан Норвегийн засгийн газар дээрх мэдэгдлийг хийжээ.

Энэхүү тусламж нь цэргийн болон хүмүүнлэгийн зардалд аль алинд нь зориулагдах юм.

Йонас Гар Стёре мэдэгдэлдээ “Украиныг дэмжиж, сэргээн босгох нь зөвхөн тусламжийн тухай асуудал биш. Энэ бол Европын аюулгүй байдалд оруулж буй хувь нэмэр” гэжээ.

Дашрамд дурдахад, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сарын 22-нд мэдэгдэл хийхдээ “Киев Оросын эдийн засгийн байнуудад цохилт өгснөөрөө пандорагийн хайрцгийг нээлээ. Москва зөрүүлээд Украины хамгийн эмзэг эдийн засгийн бүсүүдэд цохилт өгөх болно” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн