Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

СУРРЕЙ, 2026 оны наймдугаар сарын 20 /Reuters/. Дэлхий дээр амьдарч буй хүмүүсээс хамгийн өндөр настай нь болох Этель Катерхэм баасан гарагт 117 нас хүрчээ.

Тэрбээр 2025 онд дэлхийн хамгийн өндөр настай хүн болсон бөгөөд үүгээрээ Гиннесийн дэлхийн дээд амжилтын ном ба дэлхийн хамгийн өндөр настай хүмүүсийн талаарх мэдээллийн сан болох “LongeviQuest”-д бичигдсэн байна.

Гиннесийн номонд бичсэнээр, Катерхэм 1909 оны наймдугаар сарын 21-нд Английн Хэмпшир гүнлэгин Шиптон Беллингер тосгонд найман хүүхэдтэй айлын долоо дахь хүүхэд болон мэндэлжээ.

“Энэ онд би олон зүйлийг анх удаа үзлээ, тэмээн гөрөөсний нурууг илэхээс эхлээд хааны гарыг барих хүртэл” хэмээн Катерхэм яриад, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтдаа сайхан баярласан бөгөөд ирэх оныг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлэв.

GolMedee

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн