Мьянмар улс ОХУ-тай харилцаагаа сайжруулахыг зорьж байна

Мьянмарын өндөр албан тушаалтнууд ОХУ-аас ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч, харилцаагаа ойртуулах зорилготой хэлэлцээ хийлээ. Энэхүү айлчлал нь Мьянмарт болсон маргаантай сонгуулийн дараа болж байна. Уг сонгуулиар армийн дэмжлэгтэй нам парламентын хоёр танхимд хоёуланд нь ялалт байгуулсан юм. Мьянмарын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, цэргийн удирдагч Мин Аун Хлайнг Мягмар гаригт (2026.02.03) нийслэл Найпьидод ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгутай уулзжээ.

Талууд кибер аюулгүй байдал, эдийн засаг, сансрын технологи, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсан байна. Мөн Сергей Шойгу сонгуулийг амжилттай зохион байгуулж чадсанд Мьянмарыг сайшаасан аж. Цэргийн засаг захиргаа уг сонгуулийг иргэний засаглалд шилжих эхлэл болно гэж амласан ч ардчиллыг дэмжигч намуудыг оролцуулахыг хориглосон юм. Сонгуулийн дүнг Орос, Хятад зэрэг цөөн хэдэн улс л хүлээн зөвшөөрсөн байна.

Цэргийн эргэлт гарснаас хойш таван жилийн дараа ч Мьянмар улс иргэний дайнд нэрвэгдсэн хэвээр байна. Ажиглагчдын үзэж байгаагаар, цэргийн дэглэм нь Орос улстай харилцаагаа бэхжүүлэх замаар өөрийн байр сууриа бататгахыг оролдож байгаа аж. Орос нь тэдний найрсаг харилцаатай цөөн улсын нэг хэвээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн