МҮОХ-г удирддаг Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган нар улирав

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган энэ долоо хоногт болжээ. Тус чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 153 нь оролцож, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон аж.Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгчөөр Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга нар сонгогдов. Чуулганы Гүйцэтгэх зөвлөлд 14 нэр дэвшигч өрсөлдөж, дараах гишүүд сонгогдов.

Г.Ерөөлбат дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдох магадлал өндөр байсан ч гэнэтхэн нэрээ татжээ. Харин тэрбээр гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болов.

  • 1. Г.Ерөөлбат (Монголын гимнастикийн холбоо – 118 санал)
  • 2. Я.Содбаатар (Монголын чөлөөт бөхийн холбоо – 93 санал)
  • 3. Д.Болормаа (Монголын тэшүүрийн холбоо – 92 санал)
  • 4. Л.Мягмаржав (Монголын дугуйт тэшүүрийн холбоо – 87 санал)
  • 5. Ц.Сандуй (Монголын триатлоны холбоо – 85 санал)
  • 6. Д.Энхтөр (Монголын дугуйн холбоо – 84 санал)
  • 7. П.Буяндэлгэр (Монголын чөлөөт бөхийн холбоо – 70) саналаар тус тус сонгогдлоо.

МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл үргэлжлүүлэн хуралдаж, Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын аварга Э.Бадар-Ууганыг улираан томиллоо.

МҮОХ-г удирддаг Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган нар улирав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн