Ким Жон Ун шинэ цөмийн байгууламжаар зочилжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинээр ашиглалтад орсон цөмийн байгууламжаар зочилж, улсынхаа цөмийн зэвсгийн нөөц, чадавхиа асар хурдацтай нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. “KCNA” агентлаг Ким Жон Ун болон бусад албан тушаалтнууд байгууламжаар зочилсон тухай мэдээлсэн боловч тухайн газрын байршил болон өөр нарийн мэдээллийг хуваалцаагүй.

Хойд Солонгос улс Йонбен, Кансон, Кусон гэсэн гурван байрлалд уран баяжуулах байгууламж барьж байгаа гэдэг. Дөрөв дэх байрлал чухам хаана гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.

Ким Жон Уны хэлснээр сүүлийн таван жилийн хугацаанд Хойд Солонгосын цөмийн материалын үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин, бараг түүнээс ч илүү хэмжээгээр өсчээ. Эдгээр нь зэвсгийн зэрэглэлийн цөмийн материал юм. Тэрбээр “Болзошгүй аюул заналхийлэл болон урьдчилан таамаглах аргагүй урт хугацааны хямралууд нь цөмийн зэвсгийн чадавхийг бүх талаар яаралтай өргөжүүлэх хэрэгцээг улам бүр тодотгож байна” гэжээ.

Удирдагч Ким Жон Уны үг Хойд Солонгос улс цөмийн зэвсэгтэй холбоотой амбицаасаа ухрахгүй байгааг илтгэж байна. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон намын их хурлын үеэр Хойд Солонгосын эргэлт буцалтгүй цөмийн зэвсэгтэй улс гэсэн статусыг дахин баталгаажуулсан билээ. Мөн таван жилийн цэргийн шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу цөмийн зэвсгээ цаашид хөгжүүлнэ гэсэн юм. Цөмийн байгууламж дахь айлчлалын үеэр цөмийн хүчийг бэхжүүлэх чухал зөвлөлдөх уулзалт болсон аж. Энэ үеэр цөмийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой тоонуудыг шинэчилжээ.

Ким Жон Ун шинэ цөмийн байгууламжаар зочилжээ

Ким Жон Ун шинэ цөмийн байгууламжаар зочилжээ

Ким Жон Ун шинэ цөмийн байгууламжаар зочилжээ

Ким Жон Ун шинэ цөмийн байгууламжаар зочилжээ

Ким Жон Ун шинэ цөмийн байгууламжаар зочилжээ

Ким Жон Ун шинэ цөмийн байгууламжаар зочилжээ

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн