Японы Окинава арал дээр Америкийн тэнгисийн явган цэргийн албан хаагч япон эмэгтэйгийн амийг хөнөөсөн хэрэг гарсан. Гэсэн ч АНУ-Японы хамтарсан Keen Sword тактикийн хээрийн сургуулилалт төлөвлөсний дагуу аравдугаар сарын 19-29-нд явагдах юм.
Японы зэвсэгт хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Хироаки Утикуру энэ тухай мэдэгдэв. Цэргийн удирдлага хэргийг ноцтой гэж үзэж байгаа ч сургуулилалтаас тусад нь авч үзэх байр суурьтай байна.
Окинавад 20 настай Америкийн цэргийг баривчилсан бөгөөд тэрбээр гэм буруугаа хүлээгээгүй байна.
Сургуулилалтад Японы 45 мянган, Америкийн 12 мянган цэрэг оролцох төлөвтэй. Австрали, Герман, Франц зэрэг долоон улсын цэргийн албан хаагчид мөн нэгдэнэ.
Японы 1000 км-ийн тусгалтай Тип-25 пуужингийн хөдөлгөөнт шинэ цогцолборыг үзүүлнэ. Пуужингийн бай руу чиглүүлэх болон хэрэглэх харилцан ажиллагааг сургуулилах боловч бодитоор харвахгүй.
Америкийн зэвсэгт хүчин Тайваниас 110 км-ийн зайд орших Японы Ёнагүни арал дээр NMESIS пуужингийн хөдөлгөөнт цогцолборыг байрлуулна.
Keen Sword сургуулилалт хоёр жилд нэг удаа явагддаг бөгөөд Америк-Японы команд-штабын Keen Edge сургуулилалттай ээлжилдэг.
