НЬЮ-ЙОРК, 2026 оны зургаадугаар сарын 28 /TASS/. Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн шатны гурав дахь буюу сүүлийн тойргийн тоглолтод Английн шигшээ баг Панамын багийг 2:0 харьцаагаар хожсоноор хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
Нью-Жерси муж улсын Ист-Резерфорд хотод болсон тоглолтод Жюд Беллингем (62 дахь минутад), Харри Кейн (67 дахь минутад) нар гоол оруулжээ.
Ингэснээр Харри Кейн ДАШТ-д 11 дэх гоолоо оруулж, Гари Линекерийн амжилтыг эвдсэнээр ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан Английн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч боллоо.
Английн шигшээ баг долоон оноотойгоор “L” хэсгийг тэргүүлж байна. Тэдний шөвгийн 32-т учраа таарах өрсөлдөгч баг удахгүй тодорно. Харин Панамын шигшээ баг оноо авч чадалгүй хэсэгтээ сүүл мушгив.
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг Канад, Мексик, АНУ улсууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтууд тус гурван улсын 16 хотод явагдаж байна.