Израилийн арми Ливаны өмнөд хэсэгт агаарын цохилт өгч, дор хаяж нэг хүний аминд хүрчээ. Агаарын цохилтын өмнө Ливан даяар 20 орчим байршилд байгаа хүмүүсийг нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан байна. Хезболла бүлгийнхэн Израилийн хойд хэсэгт цохилт өгсөөр байвал хариуг нь барина гэж ерөнхий сайд Нетаньяху өмнө нь сануулж байсан билээ.
Энхийн хэлэлцээг зуучлагч Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф агаарын цохилтын өмнөхөн “Бид энхийн хээллцээнд хүрэхэд урьд өмнөхөөс илүү ойртоод байна. Бараг 24 цагийн дотор хэлэлцээг эцэслэнэ” гэж мэдэгдээд байв.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ч бас нохойн дуу ойртсоныг хэлж байсан удаатай. АНУ, Ираны энхийн хэлэлцээрт Израиль, Ливаны хооронд гал зогсоох, Ормузын хоолойг нээх гэсэн заалтууд багтжээ. Харин Ираны цөмийн хөтөлбөрийг талаар дараа тусад нь хэлэлцэх аж.