Ираныг “түрэмгийлэл”-ээ зогсоохыг уриалжээ

Ойрхи Дорнод болон бүс нутгийн хэд хэдэн орны удирдагч Саудын Арабын нийслэл Риядад уулзаж, Ираныг “түрэмгий үйл ажиллагаа”-гаа нэн даруй зогсоохыг уриаллаа. Риядад болсон зөвлөлдөх уулзалтад Саудын Араб, Азербайжан, Иордан, АНЭУ, Бахрейн, Пакистан, Турк, Сири, Катар, Кувейт, Ливан, Египет зэрэг орнуудын Гадаад хэргийн сайд нар болон төлөөлөгч оролцсон байна. Уулзалтын үеэр бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.

Саудын Арабын мэдээллийн агентлагийн мэдээлснээр, оролцогчид Ираныг “түрэмгийллээ нэн даруй, ямар ч нөхцөлгүй зогсоох”-ыг уриалж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох шийдвэрүүдийг дагаж мөрдөхийг шаардсан байна.

Мөн уулзалтын үеэр олон улсын хилийн халдашгүй байдал, хөрш орнуудын харилцааны зарчмыг зөрчих нь бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой үр дагавар авчирна гэж анхааруулжээ. Түүнчлэн ийм үйлдэл нь Ираны бусад улс орнуудтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж, бүс нутгийн улс орнууд аюул заналхийллийг зүгээр хараад суухгүй гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн