АНУ, Израилийн явуулсан кампанит ажлын үр дүнд Ираны дараагийн удирдагчаар дахин өмнөх шигээ муу хүн томилогдох вий гэж Трамп айж байна. Трамп Цагаан ордны Зууван танхимд Германы канцлер Фридрих Мерцийг хүлээн авч уулзах үеэр сэтгүүлч түүнээс энэ эрсдэлтэй ажиллагааны хамгийн муу хувилбар юу байж болохыг асуужээ.
Тэрбээр “Хамгийн муу хувилбар гэж байх эсэхийг мэдэхгүй юм. Цэрэг армийн талаас авч үзвэл бид тэднийг ялсан. Тэд одоо ч пуужин харваж байна. Гэхдээ удахгүй тийм боломж ч байхгүй болно. Яагаад гэвэл бид тэдний бүх пуужин тээвэрлэгчид цохилт өгч байгаа” гэжээ.
Мөн “Иран удахгүй дарангуйлал багатай засгийн газартай болно гэсэн найдвар нуран унаж магадгүй. Хамгийн муу хувилбар гэвэл өмнөхтэй адил муу хүн Ираны засгийн эрхэнд гарах явдал. Ийм зүйл болоосой гэж бид хүсэхгүй байна. Энэ л хамгийн муу хувилбар байх. Энэ олон зүйлийг үзэж туулсны дараа өмнөхөөсөө дээрдэхгүй нэгнийг тэнд тавьчихсан байна гэдгээ ойлговол юу болох вэ” гэсэн байна.
Трамп анхны довтолгооны дараа иранчуудад засгийн эрхээ гартаа авахыг уриалсан билээ. Гэхдээ одоо боломж жагсаал цуглаан хийхэд арай тохиромжгүй цаг үе гэдгийг сануулсан байна.