Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын сүүлээр Японд айлчилж, ерөнхий сайд Санаэ Такаичитэй уулзана. Тэд бүс нутаг, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг асуудлаар хэлэлцэх аж. Франц улс энэ жил “Их-7”-ийн бүлгийг даргалж буй. Тийм учраас хоёр удирдагч Энэтхэг-Номхон далай дахь бүс нутгийн нөхцөл байдал, Украинд үзүүлэх дэмжлэгийн талаар мөн хэлэлцэнэ.
Түүнчлэн газрын ховор элемент зэрэг чухал ач холбогдолтой эрдэс бодисын нийлүүлэлтийн сүлжээг хүчирхэгжүүлэх тухай хэлэлцэх төлөвтэй байна. Учир нь Япон улс Хятадын экспортын хязгаарлалтын хариуд ижил үзэл санаатай орнуудтай хамтрахыг эрмэлзэж буй.
АНУ, Израиль улсууд Иранд довтолж, Франц цөмийн цэнэгт хошууныхаа тоог нэмэгдүүлнэ гэдгээ зарласан эгзэгтэй цаг мөчид энэ айлчлал болох гэж байна. Гэхдээ Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалаад айлчлалын тов өөрчлөгдөж магадгүй.
Дашрамд дурдахад, Макрон Европын тарифын нэмэгдэлтэй холбоотойгоор Трамптай ам мурийсан. Тиймээс Японы тал АНУ, Европын хооронд гүүр болно гэсэн итгэл найдвар байгаа аж.