Япон: Карго тээврийн суман галт тэрэг явж эхэллээ

Японы төмөр замын “JR East” компани энэ сард анхны суудалгүй суман галт тэргээ танилцууллаа. Тус галт тэрэг суудалгүй, зорчигчгүй, цонх ч байхгүй. Яагаад гэвэл энэ нь Японы анхны ачаа тээврийн суман гэлт тэрэг юм.

Нэгэн цагт зорчигч тээвэрлэдэг байсан долоон вагоныг бүх суудлыг нь авч, ачаа тээврийн зориулалттай болгожээ. Ингэхдээ тээвэрлэлтийн үеэр ачаа, хайрцаг гулсахгүй байхыг бодолцож, тусгай гулсдаггүй гадаргуу суурилуулсан байна.

Ачаа тээврийн суман галт тэргээр загас, ногоо гэх мэт амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүн, цаг тухайд нь хүргэх шаардлагатай чухал, нарийн тоног төхөөрөмж зэргийг ихэвчлэх тээвэрлэх бололтой. Цонхны шаардлага байхгүй учир цонх байдаг хэсэгт маршрутын дагуу аль бүс нутгаас ямар бүтээгдэхүүн тээвэрлэж буйг илтгэсэн зураг харуулжээ. Үүний зэрэгцээ цонхгүй байх нь чухал бараа бүтээгдэхүүнүүд рүү гэрэл, дулаан нэвтрүүлэхгүй байх давуу талтай.

Япон улс мэргэшсэн ачааны машины жолооч нарын хомсдолтой тулгараад буй. Ложистик, түгээлтийн сүлжээнд тодорхойгүй байдал үүсээд буй энэ үед “JR East” компани алсын хараатай алхам хийсэн нь энэ юм.

Ачаа тээврийн суман галт тэргийг энэ сарын 6-нд олон нийтэд анх танилцуулжээ. Гэхдээ албан ёсоор ирэх сарын 23-наас Иватэ мужийн Мориокагаас Токио чиглэлд зөвхөн ажлын өдрүүдээр өдөрт нэг удаа үйлчилгээнд гарна.

Япон: Карго тээврийн суман галт тэрэг явж эхэллээ

Япон: Карго тээврийн суман галт тэрэг явж эхэллээ

Япон: Карго тээврийн суман галт тэрэг явж эхэллээ

Япон: Карго тээврийн суман галт тэрэг явж эхэллээ

Япон: Карго тээврийн суман галт тэрэг явж эхэллээ

Япон: Карго тээврийн суман галт тэрэг явж эхэллээ

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн